МУИС-ын дотуур байр 21:00 цагаас хойш оюутнуудыг оруулахгүй байна гэв

МУИС-ын дотуур байр 21:00 цагаас хойш оюутнуудыг оруулахгүй байна гэв

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлд хөл хөдөлгөөн ихээхэн нэмэгдсэн. Харин энэ жилийн хувьд 88 их дээд сургуульд 147, 293 оюутан суралцах бөгөөд үүнээс хөдөө орон нутгаас 70-80 мянган оюутан ирж суралцаж байгаа юм.

Тэгвэл зарим оюутнууд нь оюутныхаа дотуур байранд ч орж чадахгүй байгаа бол орж чадсан оюутнууд нь ажил хийх ч эрхгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ талаар МУИС-ын болон хэд хэдэн их дээд сургуулийн оюутнууд гомдол мэдүүлээд байгаа юм. Хөдөө орон нутгийн дотуур байранд байрладаг оюутнуудын хувьд гэрээсээ хол байгаа учраас хичээлийн хажуугаар төлбөрийн болоод хэрэглээний мөнгөө олохоор цагийн ажил хийдэг. Дийлэнхдээ ресторан, паб гэх оройн ээлжийн ажилд хувиарлаглагддаг бөгөөд шөнө тардаг.

Энэ нь орой 09:00 цагаас хойш дотуур байрнууд оюутнуудыг ямар ч шалтгаантай байсан хүлээж авахгүй гэх шийдвэртэй холбогдуулан гадаа хоног төөрүүлэх явдал гарч байгаа аж. Иймд тус асуудалд холбогдох албанаас уян хатан нөхцөлтэйгөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа гэжээ.