Энэтхэгийн хааны гэр бүл хэрэглэж байсан нүдний шилнүүдийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

Энэтхэгийн хааны гэр бүл хэрэглэж байсан нүдний шилнүүдийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

17-р зууны хоёр хос шил энэ сард зохион байгуулагдах дуудлага худалдаагаар маш өндөр үнээр зарагдах төлөвтэй байна.

Алмаз, маргад эрдэнээр хийсэн линзтэй, үнэт чулуугаар чимэглэсэн уг нүдний шилнүүдийг Энэтхэгийн хойгийг захирч байсан Моголын эзэнт гүрний хааны гэр бүл хэрэглэж байсан гэж үздэг.

Тухайн үед хааны гэр бүлийнхэн нь зүүж буй хүнийгээ гэгээрэлд хүргэж, муу муухайгаас ангижруулахад тусална уг уг нүдний шилийг хийлгэж байсан гэдэг. Ирэх сард дуудлага худалдаанд оруулахаас өмнө нүдний шилнүүдийг Нью -Йорк, Хонгконг, Лондон хотуудад олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.

“Sotheby's” дуудлага худалдааны компани нүдний шил тус бүрийг 1.5-2.5 сая фунт стерлингээр (2.1-3.5 сая доллар) зарна гэж тооцоолжээ. 

Нүдний шилний линзийг 200 каратын алмазаас зүсэж авчээ

"Диваажингийн хаалга"  хэмээх уг нүдний шилний линзийг Колумбын маргад чулуунаас зүсэж авчээ

Эх сурвалж: CNN