УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрсөн өдрөөрөө Ховд аймагт шинээр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрсөн өдрөөрөө Ховд аймагт шинээр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулжээ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогтын төрсөн өдөр өчигдөр “нижгэр” болсон сурагтай. Тэрбээр жил бүр өөрийнх нь төрсөн өдрөөр Ховд аймгийн төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүд болон ээжүүдэд нь гарын бэлгээ хүргүүлдэг уламжлалаараа бэлэг барьсан байна. Мөн өөрийн цахим хуудаснаа ээждээ баярлаж, бахархаж явдгаа илэрхийлж, ковид туссан ч хурдан эдгэхийг хүсчээ.  Гучин есөн насандаа ханиасаа хагацаж, 3-17 насны 7 хүүхэдтэйгээ үлдэж, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулан өдий зэрэгт хүргэсэн ээжид нь мөн энэ өдөр олон ч хүн баяр хүргэжээ.

Н.Цэцэг