В.Путины ойрын хүрээллийн хүмүүсээс халдвар илэрч, тусгаарлалтад оржээ

В.Путины ойрын хүрээллийн хүмүүсээс халдвар илэрч, тусгаарлалтад оржээ

Өчигдөр/2021.09.14/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины ойрын хүмүүсээс коронавирус илэрчээ. Улмаар В.Путин тусгаарлалтад орсон байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хэд хэдэн хүнээс коронавирус илэрсэн. Харин Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо тэр хорио цээрийн дэглэмийг сахиж, тусгаарлагдаад байна” гэв. Мөн тэрбээр халдвар авсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд тэдгээр иргэн вакцин хийлгэсэн эсэхийг мэдэхгүй байна” гэжээ.

Харин В.Путин засгийн газрын гишүүдтэй цахимаар хуралдах үеэрээ энэ талаар мэдэгдэж “Надтай ойр ажилладаг хүнээс халдвар илэрсэн. Тэр халдвар авахаас гурван хоногийн өмнө вакцины гурав дахь тунгаа хийлгээд байсан. Гэхдээ миний бие хэвийн байна.

Бодит амьдрал дээр Спутник хэрхэн үйлчлэхийг харцгаая” гэж хэлсэн байна. Дараа нь тэр Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой цахим уулзалт хийхдээ нөхцөл байдлыг тайлбарлаж, тодорхой хугацаанд хорио цээрийн дэглэмийг мөрдөх шаардлагатай болсон талаараа хэлсэн байна.

ОХУ цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан орнуудын тоонд багтсан бөгөөд өвчлөлөөрөө наймдугаарт жагсаж байна. ДЭМБ-ын мэдээлснээр мягмар гарагийн байдлаар тус улсад коронавирусийн долоон сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 190 мянга гаруй нас баралт бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр тахиа өдөр

49 минутын өмнө