Конор Макгрегор Меган Фоксын найз залуу болох реппер Ган Келли-тэй  маргалдав

Конор Макгрегор Меган Фоксын найз залуу болох реппер Ган Келли-тэй маргалдав

Холимог тулаанч Конор Макгрегор, реппер Ган Келли нар хөгжмийн ертөнцийн томоохон наадам болох MTV-ийн улаан хивсний ёслол дээр муудалцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Энэ явдалаа Макгрегор няцаасан бөгөөд "Юу ч болоогүй шүү дээ, би жинхэнэ тулаанчидтай л тулалддаг. Энэ мэтийн шар ванилла шиг залуутай асуудал үүсгэдэггүй. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх. Меган Фоксын найз залуу л гэж мэдэхээс би энэ залууг танихгүй" гэж хэвлэлд ярьжээ.

Харин Ган Келли болсон үйл явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ган Келли Макгрегортой хамт зургаа авахуулахаас татгалзсан учир зодоон болсон гэв.