Талибанчууд хоёр хүүхдийн эцэг энгийн иргэнийг эрүүдэн шүүж, амь насыг нь хөнөөжээ

Талибанчууд хоёр хүүхдийн эцэг энгийн иргэнийг эрүүдэн шүүж, амь насыг нь хөнөөжээ

Талибан хөдөлгөөн болон тэднийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхний хооронд өрнөж буй тэмцэл Афганистаны Панжширын хөндийд үргэлжилсээр. Гэвч дайны хөлд энгийн иргэдийн амь үрэгдэж байгаа талаар ВВС мэдээлжээ. Тодруулбал, сүүлийн дүн мэдээллээр Панжширын хөндийд 20 гаруй энгийн иргэн амиа алджээ.

Хамгийн сүүлд цахим сүлжээнд цэргийн хувцас өмссөн нэгэн иргэн Талибанчуудад бүслэгдэж, буудуулан нас барж байгаа бичлэг тавигдан, олон нийтийг цочроогоод байна. Одоогоор амиа алдсан иргэн армийн гишүүн байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэвч гэрчүүд түүнийг энгийн иргэн байсныг баталсан аж.

Мөн Абдул Сами гэх хоёр хүүхдийн эцгийг Талибанчууд буудан хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Талибанчууд ирэхэд тэр “Би бол ядуу хүн, дайнтай ямар ч холбоогүй” гэж орилж байсан аж. Гэвч хэдэн өдрийн дараа түүний цогцсыг гэрийнх нь ойролцоо хаяснаар барахгүй эрүүдэн шүүсэн байж болзошгүй шинж тэмдгүүд илэрчээ.

Амиа алдсан Абдул Сами. Тэрбээр бага насны хоёр хүүхэдтэй аж

Энэ мэт Талибанчууд Афганы Засгийн газрыг түлхэн унагаснаас хойш энгийн иргэдийн амь хохирсон хэргүүд цөөнгүй бүртгэгдэж байгаа нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын санаа зовоосон асуудал болж байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө