АНУ 9-11 насныханд зориулсан “Pfizer” вакциныг ирэх сард бүртгэж авна

АНУ 9-11 насныханд зориулсан “Pfizer” вакциныг ирэх сард бүртгэж авна

АНУ-ын Хүнс Эмийн Хяналтын байгууллага ирэх аравдугаар сарын сүүлээр “Pfizer” компанийн 9-11 насныханд зориулсан вакциныг бүртгэн авахаар төлөвлөж байгаа талаар доктор Энтони Фауки мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Нью Йорк Таймс” ярилцлага өгөхдөө “АНУ энэ ондоо багтаан 9-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах бүрэн боломжтой” гэж хэлсэн байна.

“Pfizer” компани биеийн онцлог, өсөлт бойжилт, дархлааны тогтолцооны хөгжлийн үе шатаас хамаарч 12-15, 9-11, 6-9, 2-6 нас гэсэн дөрвөн насны бүлгээр ангилан вакцин гаргахаар эмнэлзүйн туршилтаа эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Spectrumnews