Эрдэмтэд оцон шувууг ХАРЬ ГАРАГИЙНХ байж магадгүй гэж үзэж байна

Эрдэмтэд оцон шувууг ХАРЬ ГАРАГИЙНХ байж магадгүй гэж үзэж байна

Саяхан болсон хачирхалтай шинжлэх ухааны нээлтүүдийн нэг болох Сугар гарагийн химийн нээлтүүдээс болж оцон шувууг харь гарагийнхан байж магадгүй гэж эрдэмтэд үзжээ.

Их Британийн судлаачид оцон шувууг судлах нь бусад ертөнцөд байгаа бусад амьд амьтдыг танихад тусална гэж үзэж байгаа бөгөөд хамгийн хачирхалтай нь саяхан тус шувууны өтгөнөөс фосфин гэх химийн бодисын ул мөр олджээ. Энэхүү химийн бодис нь бүхэлдээ манай гарагаас 38 сая милийн цаана орших Сугар гаригт оршдог тул дэлхий дээр фосфин хэрхэн байдгийг мэдэхгүйгээс болж мэргэжилтнүүд төөрөлдсөн байна.

Оцон шувууны өтгөнд химийн бодисын ул мөр хэрхэн байгааг олж мэдэхийн тулд эрдэмтэд Фолкландын арлуудад хамгийн түгээмэл байдаг Генту төрлийн оцон шувууны амьдралын хэв  маягийг судлахаар төлөвлөөд байгаа юм.

Лондонгийн Эзэн хааны коллежийн доктор Дэйв Клементс нэгэн ярилцлагадаа, “Сугар гаригийн фосфины олдвор жинхэнэ гэдэг бид үнэхээр итгэлтэй байна. Гэсэн хэдий ч хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна” гэсэн байна.

Эх сурвалж: UNILAD