Хоёр жил хөл "хоригдсон" хүүхдүүд танхимаар хичээлээ эхлүүлж байна

Хоёр жил хөл "хоригдсон" хүүхдүүд танхимаар хичээлээ эхлүүлж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын нэгний өдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлж байна. Цар тахлын улмаас бүх боловсролын байгууллагууд сургууль орчимд нээлтийн арга хэмжээ зохион байгуулахгүйгээр шийдэж, цахим буюу теле нээлтийн хөтөлбөрт бэлтгэн өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 08:30 цагт сурагчдад үзүүлж байгаа юм.

Хүүхдүүд 4/5 хөтөлбөрөөр танхим болон цахимаар хичээллэх бөгөөд халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед эцэг эхчүүд болон багш ажилчид хүүхдүүдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал ногоон түвшинд 100 хувь танхимаар хичээллэх орчин үүсэх юм. Харин их дээд, сургуулиудын хичээлийг энэ есдүгээр сарын нэгэнд цахимаар эхлүүлж, 13-наас танхим болон цахим хэлбэрээр явагдах аж.