Хөвсгөл аймагт баригдаж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 40 хувьтай явж байна

Хөвсгөл аймагт баригдаж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 40 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 335 бий бол Хөвсгөл аймагт 16 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Төмөрбулаг сумын 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 2019 онд 1 тэрбум 230 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ба одоогоор суурийн ажил хийгдэж, барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэжээ.