БШУЯ: ОХУ-д очиж суралцах боломж нээгдлээ

БШУЯ: ОХУ-д очиж суралцах боломж нээгдлээ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ.

Тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д гадаад оюутнууд суралцахаар ирэх боломжтой болсон байна.

Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутнуудтай ижил журам үйлчлэх юм. Ирэх есдүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар