Өчигдөр /2019.05.19/ НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол болж өнгөрсөн. Өчигдрийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр супер азтан тодорсон. Үүний нэг нь Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг 50 гаруй насны эрэгтэй байсан гэлээ.
Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “НӨАТ-ын 80 саяын азтан миний машинаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа ч мэдэхгүй, зах дээр зогсч наймаа хийдэг ах хүү байна билээ. Тэр ах “Миний утсанд мессэж ирсэн. Үнэхээр аз байдаг юм билээ. Ах нь баярлаж балмагдаад дүүргийн татварын алба ортол Ерөнхий рүү яв гэсэн. Тэр газрыг нь мэддэггүй ээ” гэсэн.
Тэгээд би хүргэж өглөө. Шагналынхаа мөнгийг хүүхдүүддээ хувааж өгнө гэж байна. Дараа дараагийн аз олон хүнд таараасай билээ. Надад тэр хүний аз үлдсэн байх дараагийн тохиролд азтан болох юм шиг санагдаад байна. Аз ивээг” хэмээн бичжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.