Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэдэг газарт өчигдөр /2021-08-04/ 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээллээ.