Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 16 хэсгийг үерийн ус дайрч, замын хөвөө нарийссан байна

Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 16 хэсгийг үерийн ус дайрч, замын хөвөө нарийссан байна

Зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүлэг гаргалаа. 

Тодруулбал, өчигдөр орсон борооны улмаас A0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 65-84 км хооронд 16 хэсэг газраар үерлэж, замын хөвөө даланг эвдсэн байна. 

Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.