“Токио 2020” зуны олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн шөвгийн дөрөвт үлдээд байсан МУГТ С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө Нигери улсын тамирчин Блессин Оборудудутай барилдаж, 7-2 гэсэн харьцаатай ялагдлаа. Ингэснээр тэрээр маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
ВИДЕО: С.Батцэцэг Оросын бөхийг ялж, ШӨВГИЙН ДӨРӨВД үлдлээ
2021-08-02 18:36
ШУУРХАЙ: С.Батцэцэг ХҮРЭЛ медалийн төлөө барилдахаар болов
2021-08-02 12:19
ВИДЕО: С.Батцэцэг Оросын бөхийг ялж, ШӨВГИЙН ДӨРӨВД үлдлээ
Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийн барилдаан эхэлсэн. Энэ жинд манай Гавьяат тамирчин С.Батцэцэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой оноолт таарч, барилдаан дуусахаас 19 секундын өмнө далаар нь цэвэр дарж, анхныхаа ялалтыг аваад байв.
Улмаар шөвгийн наймд Европын аварга ОХУ-ын Ханум Велиеватай таарч, дөнгөж сая 8:5-аар ялалт байгууллаа. Манай бөх эсрэг талын тамирчны мэхний өөдөөс зөрж ажиллаж, бүхэл оноо авсан бөгөөд эхний үеийг 1:0-ээр хожигдож дуусгасан. Улмаар шийдвэрлэх хоёрдугаар үед тун шийдэмгий ажилласнаар шөвгийн дөрөвт үлдэж, үдээс хойш барилдахаар боллоо.
2021-08-02 11:29
ВИДЕО: С.Батцэцэг Францын бөхийг цэвэр ялж, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа
Өнөөдөр /2021-08-02/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг-ын барилдаанд Монгол Улсын тамирчин С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр эхний тойрогтоо ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Кумба Ларрокийг цэвэр ялж шөвгийн наймд барилдах эрхтэй боллоо. Эхний үед 1-0 харьцаатайгаар хожигдож торгууль авсан ч хоёрдугаар үедээ цаг дуусахаас 20 секундын өмнө цэвэр ялж, хожлыг авсан юм.