ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 1-ийг хүртэл АИ-98, АИ-95 автобинзенийг экспортлохгүй байх шийдвэр гаргасан. Улмаар манай улс А-95, А-98 төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нэмж авахаар болоод байгаа билээ.
Тэгвэл Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн талаар “Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах ЗЗ-н зохицуулалт үгүйлэгдэж байна” гэжээ.
Г.Ёндон: Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах ЗЗ-н зохицуулалт үгүйлэгдэж байна.
— Монгол Улсын Засгийн Газар (@zasag_mn) August 2, 2021