Монголын шүүгч Э.Саруул "ТОКИО-2020" байтын финалыг шүүлээ

Монголын шүүгч Э.Саруул "ТОКИО-2020" байтын финалыг шүүлээ

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдаж буй тэгвэл уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.

Манай улсын байтынхан энэ удаагийн Олимпод анх удаа шүүгчээ илгээсэн. Тэгвэл Монгол шүүгч финалын харвааг шүүн явуулсан нь ажлаа сайн хийж буйг гэрчилсэн явдал болов. Э.Саруул нь Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Харин энэ удаа зуны Олимпийн наадмын финалыг шүүж, дэлхийд данстай шүүгч болсноо харууллаа.




Өнөөдөр могой өдөр

11 цагийн өмнө