Өнөөдөр /2021-07-31/ Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн барилдаан 10:00 цагт эхэлсэн.
Тус барилдаанд Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багтай хүч үзсэн юм. Тухайлбал:
Эрэгтэй +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр
-90 кг жинд Г.Алтанбагана
-73 кг жинд Ц.Цогтбаатар нар
Эмэгтэй -57 кг жинд Д.Сумъяа
-70 кг жинд Б.Ганхайч
+70 кг жинд О.Мөнхцэцэг нар тус тус барилдлаа.
Эхний барилдаанаар +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр БНСУ-ын бөх Ким Минжонд унасан бол -57 кг жинд Д.Сумъяа вазари үнэлгээгээр ялж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Үүний дараа олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар БНСУ-ын алдарт тамирчин Ан Чанримыг ялсанаар багуудын тооны харьцааг 2-1 болголоо.