Коронавируст халдвартай тэмцэх НҮБ-н Хүүхдийн Сангийн ажлыг дэмжиж Канад улс манай оронд хүчилтөрөгч болон дексаметазон зэргийг нийлүүлжээ. Канад улс НҮБХС-н коронавирусийн эм хэрэгслийн хангамжийн санхүүжилтэнд хандив өгөх тухай 2020 оны 12 дугаар сард зарласан байна. Улмаар энэхүү ажиллагааг дэмжиж 230 сая доллар хандивласан байна.
