Ц.Анударь олимпын үеэр "мухар олгойн үрэвсэл" гэж оношлогдсон ч тэмцээнээ амжилттай дуусгалаа

Ц.Анударь олимпын үеэр "мухар олгойн үрэвсэл" гэж оношлогдсон ч тэмцээнээ амжилттай дуусгалаа

Токио 2020 олимпын наадамд манай улсын буудлагын тамирчин Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогджээ. Өчигдөр /2021-07-29/ спорт гар бууны төрлийн 25 метрийн дасгалын дараа түүний  бие муудаж, эмнэлгийн тусламж авсан байна. Гэсэн хэдий ч Ц.Анударь өвдөлтөө тэвчиж, тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн нь энэ юм. Өнөөдөр /2021-07-30/ Ц.Анударь спорт гар бууны 25 метрийн дасгалын түргэн буудлагын тэмцээндээ оролцож, 30 сумаар  572 оноотой 34-р байранд жагссан амжилт гаргалаа.