Байт харвааны төрөлд оролцож буй О.Баатархуяг ''цэргийн ёсолгоо'' хийж олны шүүмжлэлд өртөв

Байт харвааны төрөлд оролцож буй О.Баатархуяг ''цэргийн ёсолгоо'' хийж олны шүүмжлэлд өртөв

Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэдэл болсон "Токио 2020" зуны олимпийн наадам найм дахь өдрөө амжилттай зохиогдож байна. Энэ удаагийн олимпд Монгол Улсын шигшээ багийн 43 тамирчин, спортын 10 төрөлд өрсөлдөж байгаа билээ.

Тэгвэл байт харвааны төрөлд эх орноо төлөөлөн оролцож О.Баатархуяг олимпын наадмын тэмцээний үеэр "цэргийн ёсолгоо" хийсэн дүрс камерын дуранд өртжээ. Угтаа бол олимпын наадам нь эв найрамдал, энх цагийн бэлгэдэл болсон цэвэр спортын уралдаан юм. Гэвч ардчилсан Монгол улсын тамирчин олимпд оролцохдоо цэрэг ёсолгоо хийсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.