ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн. Тиймээс тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байгаа” талаар Засгийн газар мэдээлсэн. Үүнтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бид БНХАУ-аас 60 гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн авдаг. Үнийн хувьд ОХУ-аас нэг их зөрүү байхгүй.
Наймдугаар сард ОХУ манай улсад А-98 шатахууныг нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Бидэнд одоогоор 30 гаруй хоногийн нөөц байна. Гэхдээ бид дараа дараагийн алхмаа хийхийн тулд БНХАУ-аас тодорхой хэмжээний А-95, А-98 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж авах шаардлагатай. Бид энэ чиглэлээр БНХАУ-ын төрийн өмчит “China Oil” компанитай хамтрах болно. Хамгийн гол нь нөөцөө таслахгүй байх, нөөцийн хомсдол үүсгэхгүй байх ёстой. Үүнийг хэвийн хангаж ажиллана.
Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсэж байгаа учраас шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байна. Долдугаар сарын байдлаар өөрийн өртөг 1950 болсон байсан. Сая 38 доллараар нэмэгдэж орж ирсэн.