ТОКИО 2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд хоёр онооны зөрүүгээр ялагдлаа

ТОКИО 2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд хоёр онооны зөрүүгээр ялагдлаа

Токио хотын “Yumenoshima Final Field”-д өнөөдөр байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэлсэн.

Үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Бишиндээгийн Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27)-ын харьцаагаар хожигдсон.

Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 109 дүгээр байн дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорьж, манай тамирчин 4: 6 онооны харьцаагаар ялагдлаа.