Өнгөрсөн хавар Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан.
Уг хууль батлагдсанаар сурагчид хичээлийн цагаараа чанартай хоолны үйлчилгээ авах юм.
Тус хууль 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
-ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРНО-
-Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдлээ.
-Сургууль бүрт стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар буюу гал тогоо, мэргэжлийн тогооч, хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд суралцах чадварыг дэмжих боломж бүрдэнэ.
-Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг УИХ-аас даалгалаа.
-Дэлхийн 80 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлж байна.
-Ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна.
-2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5-р ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах аж.