Токио-2020 олимпын наадмын хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 24-ний өдөр манай тамирчид зургаан төрөлд оролцож, хурд хүчээ сорих болно.
Хамгийн эхний тэмцээн Улаанбаатарын цагаар өглөөний 07:30-д эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн цэц сорих юм. Мөн байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай байна.