Өнгөрсөн Ням гараг/2021.07.18/-т мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өндөрлөж, Хакухо М.Даваажаргал 15 давж түрүүлсэн бол, Макүүчи зиндааны дөрвөн удаагийн аварга Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваатай үзүүрлэсэн билээ.
Улмаар өчигдөр /2021.07.19/ Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүнагийн зөвлөл хуралдаж “Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд аварга цол олгох”-ыг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл Тэрүнофүжи өнөөдөр албан ёсоор ёкозүна цолоо авчээ.
Энэ талаар “Japantimes” сайтад “Макүүчи зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи лхагва гарагт албан ёсоор ёкозүна цол хүртлээ. Ийнхүү тэрбээр дөрвөн жил хагасын хугацаанд сүмогийн дээд зиндаанд шинээр дэвшсэн анхны Монгол бөх болов.
Саяхан болсон Нагояагийн их сүмогийн тэмцээнд тав дахь түрүүгээ алдаж, 14: 1-ээр амжилтаа ахиулсан Тэрүнофүжи 2017 онд Японд төрсөн Кисеносатогоос хойших анхны шинэ их аварга юм” гэжээ.
<横綱昇進!照ノ富士>
— 日本相撲協会公式 (@sumokyokai) July 21, 2021
照ノ富士の横綱昇進伝達式です。
使者は高島理事、浅香山審判。#sumo #相撲 #横綱 #照ノ富士 pic.twitter.com/gt6XrxykZk
Эх сурвалж: Japantimes