Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.
Гэтэл тэрбээр Ховд хотоос гараагаа эхлүүлэн Говь-Алтай -Баянхонгор-Өвөрхангай -Булган-Төв–Улаанбаатар-Багануур-Хэнтий аймаг гэсэн маршрутаар Дорнод аймагт очсон билээ. Өнгөрөгч Бямба гараг /2021.07.17/-т түүнийг Дорнод аймгийн удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авсан. Тэгвэл Э.Даваажамцын 2000 гаруй км-т өмсөж гүйсэн цэргийн хувцсыг нь “Монгол цэргийн музейд” хaдгaлaхaap болсон талаар эх сурвалж мэдээллээ.