Өнөөдөр 14 даваатай хоёр Монгол сумоч аваргын төлөө барилдана

Өнөөдөр 14 даваатай хоёр Монгол сумоч аваргын төлөө барилдана

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё Японы Нагоя хотод болж буй. Өнөөдөр/2021-07-18/ башёгийн 15 дахь өдөр бөгөөд 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар түрүү бөхийн төлөө барилдана.

Их аварга Хакухо М.Даваажаргал 14 дэх өдрийн барилдаанд Озэки Шодай-тай барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр илүүрхэн хаясан юм. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдрийн барилдаанаар Сэкиваке Такаясүтэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 14 дэх даваагаа авсан. Ингэснээр гурван башё дараалан тэргүүлэхийн төлөө өнөөдөр Их аваргатай хүчээ сорих юм.

 




Өнөөдөр хонь өдөр

19 цагийн өмнө