Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Тэрбээр Ховд хотоос гараагаа эхлүүлэн Говь-Алтай -Баянхонгор-Өвөрхангай -Булган-Төв–Улаанбаатар-Багануур-Хэнтий аймаг гэсэн маршрутаар Дорнод аймаг орохоор гүйж байгаа юм. Тэрээр өнөөдөр /2021-07-17/-ийн байдлаар 43 дахь өдрөө гүйж байгаа юм. Тэгвэл Э.Даваажамц өнөөдөр 16 цагт Дорнод аймгийн Чойбалсан хотын төв Ялалтын хөшөөнд бариандаа орох ажээ.