Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслол боллоо

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслол боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг томоохон бүтээн байгуулалтад татан оролцуулж, үүрэг гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийг газрын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 5 сарын 19-ны өдөр Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын ажлыг гүйцэтгэх Зэвсэг хүчний 7781 дүгээр ангийг бүтээн байгуулалтынх нь газар орон руу үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо. 

Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин 98 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад эх орноо батлан хамгаалах үүргээ, нэр төртэй биелүүлж ирсний зэрэгцээ энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн баялаг туршлагатай. Энэхүү үндэсний бүтээн байгуулалтыг Та бид хэрхэн сахилга, зохион байгуулалттай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгэхээс улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дараачийн бүтээн байгуулалтын ирээдүй шалтгаалах юм.

Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтад оролцох асуудлыг шүүмжлэх өнгө аяс нийгэмд байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчин юу хийж, бүтээж чаддагаа Төр засаг, ард түмэндээ үйл ажиллагаагаараа илтгэн харуулах хариуцлагатай цаг үе юм” хэмээн онцолсон.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө