МУГЖ, дуучин Н.Чулуунхүү бурхны оронд заларчээ

МУГЖ, дуучин Н.Чулуунхүү бурхны оронд заларчээ

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, бэлтгэл хурандаа, дуучин Н.Чулуунхүү өвчний улмаас бурхны оронд заларчээ. 

Түүний бүтээлүүд дундаас МУСГЗ П.Сандуйжав гуайн ‘’Настан буурал эмээ’’ хэмээх шүлэгт ая бүтээж дуучин н.Цэрэнчимэд агсан бүтээлийг амилуулсан нь Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Тэрээр "Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Уйдаагүй холдоогүй түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа", “Настан буурал эмээ”,  "Ээжийн бор аяга", "Монгол миний эх орон" зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний дунд найман настай балчираас наян настай буурал хүртэл амандаа аялах хэмжээнд алдаршсан билээ.