Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор ухаан алдсан гэх цэрэг утсаа унагаад авах гэсэн байжээ

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор ухаан алдсан гэх цэрэг утсаа унагаад авах гэсэн байжээ

Өчигдөр /2021.06.25/ Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр цэргийн жагсаалд оролцож байсан алба хаагч ухаан алдсан, нас барсан гэх мэдээллүүд сошиал орчноор явсан.

Тэгвэл уг цэрэг хэвлэлд өгсөн тайлбартаа, “Би ухаан алдаж унаагүй, манай эхнэр жирэмсэн, төрөх хугацаа нь өнгөрөөд дөрөв хоночихсон байсан юм. Тэгээд өвдөөд байна гэж залгахаар нь сандраад утсаар хальт ярьж байгаад утсаа халаасандаа хийх гэж байгаад газар унагачихсан юм.

Утас маань газар унахдаа хэдэн хэсэг болчихсон учраас цуглуулж авах гээд тонгойтол хүмүүс ухаан алдсан гээд бодчихсон юм шиг байнлээ. Уг нь утсаа тэр чигт нь орхиж болох байсан ч эхнэртээ санаа зовоод авахаар болсон.

Дахиад хэлэхэд миний биеийн байдал зүгээр байгаа, цахим сүлжээнд намайг “Ухаан алдсан, нас барсан" гэсэн байсан үүнд эмзэглэхгүй байгаа ч олон нийт энэ мэдээлэлд итгэж, анги салбарын маань нэрийг унагаж байгаад харамсаж байна” гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө