Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2021.06.25/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд “Туул” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тус өдрийн 15:50 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирүүлжээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:25 цагт очиж, “Туул” голын уснаас иргэн У 53 настай, эрэгтэйн цогцос байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.