У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр жагсаалд оролцсон цэрэг ухаан алдсан уу

У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр жагсаалд оролцсон цэрэг ухаан алдсан уу

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлэх жагсаал төв талбайд болсон. Цэргийн ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Зэвсэгт хүчний Жанжин штабаас гэх мэт 600 орчим зэвсэгт хүчний албан хаагч оролцсон юм.

Уг жагсаалын үеэр нэгэн албан хаагч ухаан алдаж унасан байж болзошгүй байна. Тодруулбал, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн шууд эфирт жагсаалын үеэр нэг албан хаагч унаж, хажууд нь зогсож байсан хүмүүс түшиж буй нь бичигджээ.

 ВИДЕО: