Увс аймагт зургадугаар сарын 23-30-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор болов

Увс аймагт зургадугаар сарын 23-30-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор болов

Увс аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 41 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн төв Улаангом суманд халдварын 35 тохиолдол бүртгэгдсэний 18 нь ойрын хавьтал, үлдсэн 17 нь сайн дураар шинжилгээ өгсөн иргэн байна.

Халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул аймгийн удирдлагууд хуралдаж зургадугаар сарын 23-аас 30-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Энэ хугацаанд вакцинжуулалтын цэгээс бусад олон нийтийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах юм байна.  

Тус аймагт өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт 453 тохиолдол бүртгэгдсэн байна.