Туул голд живсэн машиныг татан гаргах боломжгүй тул орхиж явжээ

Туул голд живсэн машиныг татан гаргах боломжгүй тул орхиж явжээ

“Цонжин болдог”-т дөрвөн зорчигчтой суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлага өчигдөр оройн 20.00 цагт онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очих үед “Ландровер” загварын суудлын автомашины бүхээг дээр тус машины жолооч 33 настай эрэгтэй А,  зорчигч 34 настай эрэгтэй М, 21 настай эмэгтэй Ю, 21 настай эмэгтэй Ж нар гарч, машин нь живсэн байжээ.

Улмаар аврах завиар иргэдийг эрэгт хүргэсэн боловч живсэн машиныг татан гаргах боломжгүй байсан тул орхиж явжээ.