ФОТО: Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

ФОТО: Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ.

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байгаа юм.