Японы буцалтгүй тусламжийн хүрээнд 84,240 тун “Pfizer” вакцин хүлээн авлаа

Японы буцалтгүй тусламжийн хүрээнд 84,240 тун “Pfizer” вакцин хүлээн авлаа

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд зориулж Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ.

Тэгвэл энэхүү тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэх бөгөөд үүнээс эхний 84,240 тун вакциныг өчигдөр орой /2021.06.16/ хүлээн авлаа.

Вакциныг Монгол Улсад хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан өчигдөр орой 18.00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.