Гашуунсухайт боомтод 6000 орчим иргэдийн амь нас эрсдэлд ороод байна

Гашуунсухайт боомтод 6000 орчим иргэдийн амь нас эрсдэлд ороод байна

Өнөөдөр /2021.06.16/ “Баянзам” тээвэрчдийн холбооноос Өмнөговь аймгийн Цагаан хадны Гашуунсухайт боомтын тээвэр тэг зогсолт хийсэн тухай мэдэгдлээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг саяхныг хүртэл дотооддоо Ковидын нэг ч тохиолдол батлагдаагүй ногоон бүс байсан бол одоо улаан бүс болтлоо халдвар тархжээ.

Энэ талаар“Баянзам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ын гишүүн П.Баярхүү, “Гашуунсухайт боомтоор гаргадаг нүүрсний экспорт зогсож, Цагаан хаданд байгаа 6000 орчим иргэдийн амь нас эрсдэлд ороод байна. Тэнд халдваргүйжүүлэлтийн горим алдагдаж, хятадын талд бараа материал зөөсөн жолоочийн хариу эерэг гарсан учраас ойрын хэд хоногтоо машин гаргахгүй. Тиймээс УОК-оос энэхүү асуудлыг анхааралдаа авахыг хүсэж байна” хэмээн хэллээ. Иймд Цагаан хаданд хязгаарлалт тогтоож ариутгал, хөл хориог ёс журмаар хийж хариу арга хэмжээ авахыг хүслээ.