Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмж, эрсдэлийн даатгалд хамруулахыг шаардлаа

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмж, эрсдэлийн даатгалд хамруулахыг шаардлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үндэсний холбооноос дараах мэдэгдлийг УИХ, Засгийн газарт гаргажээ. Уг мэдэгдлэлд:

"Ковид-19 цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цаг наргүй ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын 1500 гаруй эмч, сувилагч асрагч ажилтнууд өөрсдөө халдвар авч нийслэл орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байна. Иймд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах шаардлага, мэдэгдлийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах
  • Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох заалтыг хэрэгжүүлэх
  • Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох" гэжээ.