Энэтхэгийн Жаойти хэмээх 15 настай охин өвчтэй аавыгаа унадаг дугуйнд сундлан 1200 км замыг туулж гэртээ иржээ. Охины эцэг Мохан Пасван гэр бүлээ тэжээж, амьжиргаагаа залгуулахын тулд Шинэ Дели хотод ажил хийдэг байсан аж. Гэтэл нэг өдөр тэрбээр авто осолд орж хөл, тулгуур эрхтнээ гэмтээснээр ажил хийх чадваргүй болсон байна.
Улмаар том охиноо гэрээсээ дуудаж, хэсэг хугацаанд асруулсан ч байрны төлбөр нэхэгдэж, гудамжинд гарахаас өөр аргагүй болжээ. Ингээд аав, охин хоёр гэртээ харихаар шийдсэн байна. Гэвч тэдэнд унаагүй мөнгө байсангүй тул Жаойти унадаг дугуйгаар явъя гэж аавыгаа ятгажээ.
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Шинэ Делигээс унадаг дугуйтай гарсан аав, охин хоёр 1200 км замыг туулан хоёр сарын дараа гэртээ ирсэн байна. Энэ хугацаанд хоолгүй, зөвхөн ус ууж явсан өдрүүд олон ч сайхан сэтгэлт нутгийн ард түмэнд тусалж, хооллож ундалж байсан өдрүүд ч цөөнгүй байсан гэнэ.
Аав охин хоёрын сэтгэл догдлуулам түүх Энэтхэг даяар түгэж, тэдэнд туслах хандивын аян хүртэл өрнөж байжээ.