Дөрөвдүгээр сарын 25-26-ыг шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсний 61 нь Энэтхэг улсаас ирсэн инженерүүд байсан талаар УОК-оос мэдээлж байв.
Тэгвэл сүүлийн 24 цагт тус нислэгээр ирсэн 4 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ. Тухайн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа юм. Ингэснээр тус нислэгээр ирсэн 39 хүнээс халдвар илрээд байна.