Археологичид Лхагва гарагт/2021.05.05/ Кенийн эргийн ойролцоох “Панга я Сайди” хэмээх агуйгаас 78 мянган жилийн тэртээх гурван настай/2-3 настай/ хүүхдийн шарилыг олжээ. Хүүхдийн биеийг даавуугаар ороож, өвдгийг нь хөл рүү нь шахаж, баруун тийш харуулсан байдалтай агуйн нөмөр газарт оршуулсан байсан аж.
Мөн дугуй хэлбэртэй нүхэнд яснууд нь ихээхэн задарсан байсан тул гипсээр бүрхэж, судалгааны байгууллага руу авч явжээ. Одоогоор хүйсийг нь тодорхойлоогүй байгаа ч цаашдын судалгаагаар мэдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
Израилиас олдсон Неандерталь оршуулгын газар нь ойролцоогоор 120,000 жилийн тэртээ үүссэн бөгөөд Хомо сапиенсын оршуулгатай нэн төстэй аж. Эрдэмтэд уг олдворыг хүн төрөлхтний өвөг “Homo sapiens”-ийн үед нийгмийн цогц зан үйл байсныг харуулах маш том нээлт боллоо хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Reuters