ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг Нацист Германыг ялж, Европ тивд дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасны ойн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын гол жагсаалд 12 мянга гаруй цэрэг, 190 нэгж гаруй цэргийн техник, 76 нисдэг тэрэг, нисэх онгоц оролцоно.
Парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, армийн генерал Олег Салюков удирдаж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээж авна.
Парадын эхэнд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын туг буюу 150-р Идрицийн дивизийн байлдааны тугийг “Ариун дайн“ ("Священная война") дууны аян дор Улаан талбайд зална. Дараа нь Сергей Шойгу, Олег Салюков нар хайрцаглан жагссан цэргүүдтэй мэндчилэх бөгөөд үүний дараа Батлан хамгаалахын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путинд рапорт өгнө. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч үг хэлнэ. Тэрбээр үгийн эхэнд мэндчилгээ дэвшүүлсний дараа 1 минут дуугүй зогсож, дайнд үрэгсдийг хүндэтгэх юм.
Ялалтын баярын ёслолын жагсаал уламжлал ёсоор В.М.Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн ротын жагсаалаар эхэлнэ. Улаан талбайгаар офицер, түрүүч, цэргүүд, цэргийн анги нэтгэлүүд, сонсогч, курсантууд, Суворов, Нахимовын сургуулийн сурагчид, бүх Оросын "Юнармия" хөдөлгөөний гишүүд, мөн ОХУ-ын Онцгой байдлын яам, Үндэсний гвард, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн нийтдээ 37 жагсаалын хайрцаг явж өнгөрнө. Энэ жил Цэргийн төв тойргийн цэргийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн парадын баг Улаан талбай дээгүүр анх удаа алхах юм.
ҮЗЭХ: