Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид анх удаа оролцох гэж байна.
Монголын цэргийн төлөөлөгчид Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэлд оролцжээ. Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох аж.
Цэргийн парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөнө.
Эх сурвалж: БайкалDailly