Их Британи дараах 12 улсыг “НОГООН” бүсээр нэрлэж, зорчихыг зөвшөөрөв

Их Британи дараах 12 улсыг “НОГООН” бүсээр нэрлэж, зорчихыг зөвшөөрөв

Урт удаан хугацаанд хилээ хаасан Их Британи улс энэ сарын 17-оос эхлэн 12 улс руу иргэдийг зорчихыг зөвшөөрчээ.  

Бүрэн “ногоон” жагсаалтад/аялах боломжтой/:

  1. Австрали
  2. Бруней
  3. Фолклендын арлууд
  4. Фарерын арлууд
  5. Гибралтар
  6. Исланд
  7. Израиль буюу Иерусалим
  8. Шинэ Зеланд
  9. Португал (Азор, Мадейра орно)
  10. Сингапур
  11. Өмнөд Жоржиа буюу Өмнөд Сэндвичийн арлууд
  12. Гэгээн Хелена, Ascension & Tristan da Cunha,

Харин “улбар шар” жагсаалтад Франц, Грек, Испани, Итали улсыг оруулсан. Тодруулбал, аялагчид тус улсаас Их Британид буцаж ирэхдээ 10 хоногийн хорио цээрийн дэглэм мөрдөж, тусгаарлалтад орох аж.

Түүнчлэн “улаан” буюу хориотой орнуудад, Турк, Мальдив, Балба, Африк, Энэтхэг, Намиби, Арабын Нэгдсэн Эмират улсуудыг оруулжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Дэлхийн Аялал Жуулчлалын Зөвлөл АНУ-ыг "ногоон" жагсаалтад оруулаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Их Британийн засгийн газрыг "хэт болгоомжилж” байна гэжээ.

Эх сурвалж: Ukgov




Өнөөдөр бич өдөр

40 минутын өмнө