Австрали 2022 оны дунд үе хүртэл олон улсын хилээ бүрэн нээхгүй

Австрали 2022 оны дунд үе хүртэл олон улсын хилээ бүрэн нээхгүй

Австралийн олон улсын хил 2022 оны дунд үе буюу хоёрдугаар хагас хүртэл бүрэн нээгдэхгүй байх магадгүй гэж Худалдааны сайд Дан Тэхан баасан гарагт/2021.05.06/ мэдэгдлээ.

“Sky News” сувагт ярилцлага өгөх үеэр түүнээс сэтгүүлч “хил хэзээ бүрэн нээгдэх вэ” гэж асуухад “Хамгийн магадлал өндөр таамаг бол ирэх оны дунд үе. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй” гэжээ.

Уг мэдэгдэл тус улсын агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын салбарт хүнд цохилт боллоо. Австралид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Халдварын нөхцөл байдлыг тогтоож чадсан тул энэ байдлаа хадгалахын тулд эрх баригчид “хил нээх асуудлыг яаран шийдэхгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Одоогоор тус улс зөвхөн Шинэ Зеландтай харилцах хилээ хязгаарлагдмал хүрээд нээгээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters