2 мянган жилийн өмнө хийгдсэн Август хааны гантиг толгойн баримлыг илрүүлжээ

2 мянган жилийн өмнө хийгдсэн Август хааны гантиг толгойн баримлыг илрүүлжээ

2000 жилийн өмнө хийгдсэн Ромын эзэн хаан Август хааны гантиг толгойн баримлыг Италийн эртний Исерниа хотоос олжээ. 2013 онд орсон аадар борооны улмаас хотын хана нэлээдгүй нурсан юм. Дундад зууны үеийн ханыг сэргээн засах ажлыг саяхан эхлүүлсэн бөгөөд энэ үеэр уг гантиг толгойг илрүүлсэн аж.

Олдвор Италийн Сэргэн мандалтын үеийн зураач Микеланджелогийн ашиглаж байсан Лунигианагийн гантигаар хийгдсэн бөгөөд МЭӨ 27 онд Ромын анхны эзэн хаан болсон залуу Августус Октавианыг дүрсэлжээ. 35 см урттай гантиг толгойг МЭӨ 20-МЭ 10 оны хооронд хийсэн гэж археологичид таамаглаж байна. Мөн хоёр метр урттай хөшөөнөөс салсан байх магадлалтай гэжээ.

“Эзерниа” гэж нэрлэгддэг байсан Исерниа хот бол Самничуудын эртний хот юм. Хожим Ромын Колони болсон бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр хэсэгчлэн устгажээ. Гэсэн ч дахин сэргээн босгосон юм.

Олдворыг Италийн Жианкола тэргүүтэй археологид олсон бөгөөд тухайн үедээ маш их баярлаж уйлсан гэжээ. Цаашид гантиг толгойг Санта Мария делле Монахе музейд үлдээхээр төлөвлөж байна.