ВИДЕО: Сургуулийн автобусыг зэвсэглэсэн этгээд барьцаалжээ

ВИДЕО: Сургуулийн автобусыг зэвсэглэсэн этгээд барьцаалжээ

Өчигдөр Өмнөд Каролинад зэвсэглэсэн этгээд 20 гаруй хүүхэдтэй сургуулийн автобусыг барьцаалсан хэрэг гарчээ. Харин тус автобусны жолооч тухайн этгээдтэй маш болгоомжтой харьцаж, түргэн тусламж дуудаж чадсан бөгөөд Ричланд мужийн Шерифийн хэлтэс автобусны жолоочийг "баатар" хэмээн өргөмжилжээ. Мөн бүх хүүхдүүдийн эцэг эх түүнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Цагдаа нар дуудлагын дагуу түргэн хугацаанд хэргийн газарт очсон бөгөөд гэмт этгээдийг газар дээр нь баривчлан саатуулжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар гэмт этгээд нь 23 настай Жован Коллазо гэгч болох нь тогтоогдсон байна. Тэрээр Форт Жексон хотод цэргийн бэлтгэлд явдаг нэгэн байсан ч тун болчимгүй үйлдэл хийж насанд хүрээгүй хүүхдүүдэд аюул учруулжээ. Тиймээс түүнийг хүн хулгайлахыг задвсан зүйл ангиар буруутгасан байна. Дээрх үйл явдлын улмаас нэг ч хүүхэд гэмтээгүй ажээ.