ВИДЕО: Малид сураггүй алга болсон сэтгүүлчийг зэвсэгт бүлэглэл хулгайлсан байжээ

ВИДЕО: Малид сураггүй алга болсон сэтгүүлчийг зэвсэгт бүлэглэл хулгайлсан байжээ

Өнгөрсөн сард Малид алга болсон Францын сэтгүүлч Оливье Дюбуаг  жихадист бүлэглэл хулгайлсан байж болзошгүй байна. Учир нь Лхагва гарагт /2021.05.05/ “youtube” сувагт тус сэтгүүлчийн Францын эрх баригчдаас тусламж гуйсан бичлэг нийтлэгджээ.

CNN агентлагийн мэдээлснээр “видеог хэзээ хийсэн эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа” аж. 21 секундийн тус бичлэгт Оливье Дюбуа майханд хөл нүцгэн суусан байдалтай өөрийг нь Малигийн төв хэсэгт орших Гао хотоос дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Аль-Кайдатай холбоотой орон нутгийн исламист JNIM гэх бүлэглэл хулгайлсан талаар ярьжээ. Мөн тэрбээр “намайг суллахын тулд гэр бүл, найз нөхөд Францын эрх баригчид чадах бүхнээ хийхийг гуйж байна” гэжээ.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Францын засгийн газрын төлөөлөгч Габриэль Аттал “Гадаад хэргийн яам болон Засгийн газар Дюбуаг алга болсныг баталж байна. Гэвч түүнийг хулгайлсан этгээдүүдийг олж тогтоогоогүй байна. Бид бичлэгийг үнэн эсэхийг шалгаж байгаа. Мөн түүнийг олохын тулд Малигийн Засгийн газартай хамтран ажиллаж байна” гэжээ.

Оливье  Дюбуа бол Малид байрлаж Францын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор "Le Point" сэтгүүл, "Libération" сонинд тогтмол сурвалжлага хийдэг сэтгүүлч юм.

Энэ төрлийн хэрэг урьд нь хэд хэдэн удаа гарч байсан юм. Тодруулбал, Францын тусламжийн ажилтан Софи Петронин 2016 онд Гаогийн ойролцоо хулгайлагдаж, дөрвөн жилийн дараа буюу 2020 онд суллагдаж байсан юм.  

ВИДЕО:

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө